Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Энэ удаагийн хуралдаанаараа 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь сургалтын төвүүдийг нээх тухай асуудал байсан юм. Уг асуудлыг Засгийн газар хэлэлцээд сургалтын төвүүдийг нээх тогтоол баталсан байна.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх ажээ. 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулахыг зөвшөөрөх юм байна.

Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгажээ.

Ингэхдээ нэг сургууль 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-аас хэтрэхгүй хүүхэд суулгаж давтлага авч болохоор боллоо.

Хуралдаан үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)