Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар нэмж бүртгэгдээгүй байна

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.06/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
- Өмнөговь аймгийн Шивээ-Хүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд тухайн иргэнээс авсан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д илгээжээ.
- Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо 41 байна. Үүнээс 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
- 2020.05.05-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 57 сорьцонд (PCR) шинжилгээ хийжээ.

ҮҮНД:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүн,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолооч,
- Нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 20 сорьцонд халдвар илрээгүй байна.

- ХӨСҮТ-д 10 хүн хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
- Улсын хэмжээнд ажиглалтын байранд 1042 хүн тусгаарлагдаж буй бөгөөд өчигдөр 12 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
- Ажиглалтын байруудад нийт 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай