“Хүүхдийн 100.000” ба хүн төвтэй бодлого
- 2020-05-06
- Улс төр
- 2

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.05.05/ болж энэ оны аравдугаар сар хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээнд нийт 547 тэрбум төгрөг зарцуулахаар болсон талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов.
0-18 насны 5 хүүхэдтэй айл сар бүр 500 мянган төгрөг авна гэсэн үг. Хамгийн гол нь энэ нь хорио цээрийн дэглэмийн үед айл өрхийн орлогыг дэмжиж байгаа бодлого шүү дээ. Мөн нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд сард 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодог байсныг 32 мянган болгож нэмэгдүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг нэмэгдүүлжээ. Энэ бол сонгууль угтсан шоу биш, “Ямар ч тохиолдолд ард түмэн хохирч болохгүй” гэдэг МАН-ын суурь бодлогын үр дүн юм. АН 1996-2000 онд засгийн эрх барьж байх үедээ нийгмийн асуудлыг орхиж “Чадалтай нь үлд. Чадалгүй нь үх” гэдэг зэрлэг капитализмын үзэл санааг хэрэгжүүлж байсан бөгөөд үр дагаварт нь олон мянган иргэд ядуурлын эгнээнд шилжсэн билээ.
Харин МАН “Улс орны ирээдүй хүний хөгжлөөс хамаардаг” гэж үзэж түүхэндээ ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, амжиргааны түвшинд хамгийн гол бодлогоо чиглүүлж ирсэн. МАН-ын засаглалын үед Монгол хүн төрийн анхаарлаас хэзээ ч гарч байгаагүй. Засгийн газрын дээрх шийдвэр энэ л үзэл санааны хүрээнд гарсан гэж ойлгогдож байна.

Сэтгэгдэл (2)
(66.181.185.187)
зөв бичжээ
(103.11.192.34)
Хүнээ анхаарахын тулд бас шоронжилтыг багасгах хэрэгтэй!