Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 15-ныг дуустал сунгалаа
- 2020-05-09
- Улаанбаатар
- 0

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоо хоногоор буюу тавдугаар сарын 15-ныг дуустал хугацаагаар сунгах шийдвэр гаргалаа. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар 6 дүүргийн 24 байршилд 2020 оны тавдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлсэн.
Иргэдийн дунд махны амт, чанарт сэтгэгдэл өндөр, эрэлт ихтэй байгаа тул Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг санал асуулга явуулж дахин долоо хоногийн хугацаагаар буюу энэ сарын 15-ныг дуустал хугацаагаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сунгах шийдвэрийг гаргалаа.



Сэтгэгдэл (0)