Москва хорооллын урд талын авто замыг хаасантай холбоотой замын ачаалал ихтэй байна

Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын УРД ТАЛ-ын авто замын хойд талын зорчих хэсгийг 2020 оны 05-р сарын 09-ны 23:00 цагаас 05-р сарын 11-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэж байгаа.

Зам хаасантай холбоотойгоор хэдийгээр амралтын ѳдѳр ч гэсэн замын ачаалал маш их байна. #Яг_одоо Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ буюу тѳв зам баруун 4 замаас баруун тийш 21-р хорооллын уулзвар хүртэл үргэлжилсэн нѳхцѳл байдалтай байна.

Мѳн Ѳнѳрийн гудамж буюу 1-р хорооллын арын зам зүүнээс баруун тийш ачаалал ихтэй хѳдѳлгѳѳн үргэлжилж байна.

Иймд хѳдѳлгѳѳнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон хѳдѳлгѳѳндѳѳ анхаарал болгоомжтой оролцоно уу.

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)