Пакистаны шоронгоос 400 хоригдол оргожээ
- 2012-04-16
- Дэлхий
- 0
Пакистаны баруун хойд зүгийн Хайбер-Пахтунхва мужийн Банну хот дахь
цэргийн шоронд өчигдөр өглөө босогчид халдан 400 орчим хоригдлыг
суллажээ.

Пакистанд хамгийн томд тооцогддог цэргийн дэглэмт Талибан бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч өөрийн гишүүдээ суллахаар шорон руу дайрсан гэдгээ баталсан байна.
Пакистаны Засгийн Газрын хэлж байгаагаар Ерөнхийлөгч Первез Мушарафын аминд хүрэхийг завдан буруутгагдаж, цаазаар авах ял сонсоод байсан Исламын хэт даврагч этгээд зэрэг хориод онц хэрцгий алан хядагчид тэдний дунд байсан ажээ.
Улсын зүгээс Пакистаны Талибан бүлэглэлийн эсрэг кампанит ажлыг өрнүүлснээс хойш цагдаа, цэргийнхний эсрэг халдлага дайралтууд ийнхүү олноор үйлдэгдэх болоод байгаа гэнэ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)