"Ковид-19" халдварын тоо 19-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 61 боллоо
- 2020-05-14
- Улаанбаатар
- 0
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.14/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын тоо 19-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 61 боллоо.
- ХБНГУ-ын Франкфурт хотоос ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд "Ковид-19" халдвар илэрсэн байна.
- 2020.05.13-нд ОХУ-аас тусгай үүргийн гурван удаагийн онгоцоор ирсэн 346 оюутанд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээний хариу "ЭЕРЭГ" гарчээ.
- 2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан жирэмсэн эх өчигдөр амаржсан байна. Тухайн иргэнд хоёр удаагийн давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд ажиглалт, хяналт тандалт хийх тусгаарлах байруудад нийт 1286 хүн байна.
- ХӨСҮТ-д нийт 132 хүн хяналт, тандалт, судалгаа, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
- 2020.05.13-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 375 шинжилгээ /PCR/ хийсэн байна.
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолоочид халдвар илрээгүй байна.

