Нийслэлийн есөн товчоодоор Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авчээ
- 2020-05-15
- Улаанбаатар
- 0

“Ковид-19” халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо
Танилцуулгад дурдсанаар, нийслэлийн есөн товчоонд “Эрүүл мэндийн хяналтын цэг” ажиллуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авчээ. Тус цэгт эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын ажилтнууд 24 цагийн хяналт тавьж байгаа аж.

Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг шийдэж, мэргэжил, арга зүйн зааварчилгаа, сургалтыг тогтмол орж байгаа аж.
Түүнчлэн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд есөн дүүргийн 8200 км авто зам, 900 мянга гаруй км талбай, нүхэн жорлон болон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах хүрээнд Яармаг дахь эмнэлгийн байгууламжийг ашиглалтад оруулж, өвчтөн хүлээн авах боломжийг хангасан талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ.

Сэтгэгдэл (0)