Ц.Элбэгдоржийг хилээр гарахыг хязгаарлаж, бусад хэргийн 13 яллагдагчтай уулзахыг хориглолоо
- 2020-05-15
- Улс төр
- 1

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Элбэгдоржид таслан сэргийлэх арга хэмжээ авжээ. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ.
Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагч нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргав.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл (1)
Зочин (64.119.27.48)
Ингэж төрийн хүчийг сануулж байх хэрэгтэй, зөв. Сайханбилгийнхээ хойноос зугатааж мэдэх этгээд. Ард түмний нэр барьсан авилгачин, луйварчин, ард түмний өмнө нүглээ тоочих цаш удахгүй.