ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байсан таван хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа
- 2020-05-15
- Улаанбаатар
- 0

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.15/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдлын тоо нэмж бүртгэгдээгүй байна.
- ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байсан таван хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа.
- Нийт дөрвөн оюутан /20-21 настай/, нэг эмэгтэй /55 настай/ эмнэлгээс гарсан бөгөөд эмчилгээний хугацаа 25-55 хоног үргэлжилжээ.
- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдсэн.
- Үүнээс 20 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө ХӨСҮТ-д 78 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- 2020.05.14-нд Турк улсын Истанбул хотоос тусгай үүргийн онгоцоор 179 иргэн эх орондоо ирсэн байна.
- Эдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинж тэмдгийн асуумж зэрэгт тулгуурлан ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон "Монголика", "Амар", "Мичид" зочид буудалд хуваарилан тусгаарлажээ.
- 2020.05.14-нд ОХУ-аас Алтанбулаг боомтоор 200 гаруй оюутан эх орондоо ирсэн байна.
- Эдгээр оюутныг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймаг болон Баянбайгаль, Батсүмбэр, Баянхангайн амралт сувилалын газруудад хуваарилан тусгаарлажээ.
- 2020.05.14-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид 381 шинжилгээ /PCR/ хийсэн байна.
ХӨСҮТ-ИЙН 2 ЛАБОРАТОРИ:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 199 хүн,
- Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 190 хүн,
- Өмнөговь болон Дорноговь аймагт тусгаарлагдсан 2 хүн,
- Тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан 2 сорьц,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 5 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН САЛБАР 1 ЛАБОРАТОРИ:
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 40 жолооч,
- Тусгаарлалтад байсан 10 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
ЗӨСҮТ-ИЙН САЛБАР 1 ЛАБОРАТОРИ:
- 2020.05.01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 132 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
- Орон нутгийн 14 чиглэлд галт тэргээр зорчсон 3520 хүнд тандалт, судалгаа хийхэд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д өнөөдөр нийт 171 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1619 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж буй бөгөөд өчигдөр 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ.
