АН-аас нэр дэвших Л.Бат-Орших, МАН-аас горилж яваа Г.Ганболд хоёрын Өвөрхангайг манануулах хоршил
- 2020-05-15
- Улс төр
- 1

Сонгуулийн чимээнээр бүгд л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах хоёр өдөр ирлээ. Хамгийн гол энэ удаагийн сонгуулиас иргэд сонгох сонголттой, нэр цэвэр элдэв улс төрийн бүлэглэлд баригдаагүй, авлига хээл хахуулиас холуур байсан хүнийг сонгохыг л хүсч байна.
Тэгвэл энэ бүгдийн эсрэг өөрийнхөөрөө аашилж буй нэг хүн байгаа нь Өвөрхангай аймагт юм. Тодруулбал, МАН-аас Өвөрхангайд засаг дарга Г.Ганболд нэр дэвших хүслээ барьж ядан яваа. Түүний тендер, албан тушаалын асуудалд сөхөгдсөн ч мань эр зүтгэсээр буй. Цензургүй сурвалжилга түүнийг Өвөрхангайд үүсгэсэн асуудал бүрийг 100 хувь дэлгэчихсэн, илчилчихсэн.
Тэгвэл мань өөрийгөө нэр дэвшүүлэхээс гадна "халаас" нэгтэй нөхөр буюу багийн найз Л.Бат-Оршихтойгоо энэ сонгуулиар хорших бодолтой байгаа гэнэ. Тодруулбал, энэ удаагийн сонгуульд АН-д 100 сая төгрөгөө төлөөд Өвөрхангайгаас нэр дэвших эрхмүүдээр Б.Ганхөлөг, Л.Бат-Орших болон Өвөрхангайн АН-ын дарга О.Алтангэрэл нар тодроод буй аж.
Хамгийн сонирхолтой нь АН-аас хүч үзэх "Нутгийн буян" ХХК-ын захирал Л.Бат-Орших болон МАН-аас горилох гээд гүйж яваа Г.Ганболд нар хар багийн найзууд бөгөөд хэн гарсан нь биенээ дэвжинэ. Эсвэл хэн нэгэндээ дэм болоод нэгийгээ УИХ-д гаргана гэдэг тохироонд хүрсэн гэнэ.
Нутгийнхан нь мань хоёрыг нэгийг нь "тендерчин" нөгөөхийг нь нутаг усаа ухдаг гээд төдийлөн хүлээж авдаггүй. Гэтэл мань хоёр нууцаар дундаа нэг барилгын компанитай гэдгийг ч нутгийнхан нь жиг жуг хэмээн өвөр зуураа ярьсаар ирсэн. Энэ мэтээр эрх ашиг, мөнгө санхүү, зорилго бүхнээрээ нэгдсэн жинхэнэ хоршигчид энэ удаагийн сонгуулийг сэрүүн зүүдэлж сууна.
Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд намаа бужигнуулан том эрсдэл гарган байж нам дамнасан бүлэглэл, МАНАН-г устгахаар зүтгэсэн Ерөнхий сайдын хөдөлмөрийг тээр тэр дороос нь үгүйсгээд ахиад эрх ашиг, элдэв санаагаараа нэгдсэн АН, МАН-ын нэр дэвшигчид хамтдаа сонгуульдах тактикаа "зураад" сууж байгаа нь тоогүй.

Сэтгэгдэл (1)
зочин (66.181.161.60)
Ганболд бол адгийн муу хүн . Сонгож болохгүй .