Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө
- 2020-05-21
- Улс төр
- 4
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.20/ зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлжээ.
Тэрбээр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 9-нд дээрх албан тушаалд томилогдож байсан юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатай томилдог. Гэвч нэг жилийн дараа чөлөөлөгдсөн нь олны анхаарлыг татаад байна. Ерөнхийлөгч Х.Батсүрэнг чөлөөлсөн үндэслэлдээ өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзэж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн гэж тодотгожээ.
Сэтгэгдэл (4)
Иргэн (202.21.124.18)
Саяхан сүр дуулиантай хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн алдаа гараанаасаа л харагдаж эхлэв. Шүүх нэг хүний хараат хэвээр үлдсэн. Шударга, туршлагатай, өндөр ёс зүйтэй Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хүн бүрэн эрхийн хугацаанаасаа өмөн дуртайяа ажлаа өгөв. Одоо оронд нь "өөрийн толгойгүй" хүн ирнэ. Тэр дээдсийн захиалгаар ажиллаж, тэртэй тэргүй унасан шударга ёсыг авслах болно.
Зочин (202.21.124.18)
Х.Батсүрэн шударга, мэргэшсэн, тулхтай сайн шүүгч байлаа. Одоо улс төрчдийн гар хөл болох нусан буу ирнэ.
Иргэн (202.21.124.18)
ШҮҮХ ХАРААТ БАЙГААГИЙН БОДИТ ЖИШЭЭ. САЯХАН ТОМИЛОГДСОН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЖЕНКОГИЙН ШАХААНААС ТАТГАЛЗСАН БАЙХ Л ДАА. ТЭГЭЭД ГАРЫН АЯСААР ХӨДЛӨХ ГӨЛӨГ ТАВИХ ДЭЭРЭЭ ТУЛСАН ХЭРЭГ.
зочин (192.82.76.224)
ямар нэгэн шалтгаан байна даа