Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна.Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21 буюу өнөөдрөөр дуусгавар болох юм.

Улмаар СЕХ сонгуульд горилогчдын материалыг тав хоногийн дотор хянаж, энэ сарын 26-нд тогтоол гаргана. Ингээд зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэх гардуулах юм.Үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэнээс Эх орон нам, Ардчилал шинэчлэлийн нам нэр дэвшүүлэхгүй талаараа СЕХ-нд албан бичиг ирүүлжээ.Одоогоор 92 бие даан нэрээ дэвшүүлэгч баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)