НҮБ-ын ажиглагчдын анхны баг Сирид хүрэлцэн ирлээ
- 2012-04-17
- Дэлхий
- 0
Сирийн хүчирхийллийг энхийн замаар зогсооход хяналт тавьж ажиллах НҮБ-ын
ажиглагчдын баг тус улсын нийслэл Дамаскт хүрэлцэн иржээ. НҮБ анх удаа
тус улсад ажиглагчдын баг илгээж байгаа нь энэ юм.
Сирийн хүчирхийллийг энхийн замаар зогсооход хяналт тавьж ажиллах НҮБ-ын ажиглагчдын баг тус улсын нийслэл Дамаскт хүрэлцэн иржээ. НҮБ анх удаа тус улсад ажиглагчдын баг илгээж байгаа нь энэ юм.
Үүнээс өмнө Арабын лиг ажиглагчдын багаа Сирид илгээж байв. Хэдийгээр НҮБ Арабын лигийн ажиглагчдын багт хэрхэн ажиллах тухай заавар зөвлөгөө өгсөн ч энэ илгээлт талаар болсон билээ.
НҮБ-аас томилогдсон тусгай элч Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг Сирийн эрх баригчид хүлээн авч, жил гаруй үргэлжилсэн дотоодын үймээн самууныг зогсоохыг хүссэний дараа Аюулгүйн зөвлөл ажиглагчдын багийг илгээхээр болжээ. НҮБ-ын энхийг сахиулах хүчний төлөөлөгч Киеран Двайерын мэдээлснээр “Ажиглагчдын баг тус улсын хүчирхийллийг зогсоох энхийн хэлэлцээрийн нэг хэсэг бөгөөд зургаан ажиглагч Дамаскт газардсан. Тэд даваа гаригаас үүрэгт ажлаа эхлүүлсэн” гэв.
Гэсэн ч тэднийг газардах үеэр Сирийн Хомс хотыг цэргүүд бөмбөгдөж, их буугаар буудсан байна. Уг хотын иргэд Засгийн газрын эсрэг тууштай “тэмцэж” байгаагаас “гөжүүд” хэмээн нэрлэгджээ. Хомсоос бусад хотод эрх баригчдыг эсэргүүцсэн тэмцэл харьцангуй намжсан байна. Засгийн газрыг эсэргүүцсэн тэмцэл Хомс хотод хожуу эхэлсэн ч сар хүрэхгүй хугацаанд тус хотод 260 гаруй хүн амь үрэгджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ажиглагчдын багийн хяналт, үйл ажиллагаа амжилтад хүрч эхэлбэл Арабын лигтэй хамтран тэдний тоог 30 цаашлаад 250- д хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Сирийн эрх баригчид “Дотоодын үймээн самууныг өдөөж буй иргэдийн дотор зэвсэглэсэн террорист бүлгүүд байна.
Тэд иргэдийг эмх замбараагүй байдалд турхирч байна” гэж барууны болон хөрш Ойрхи Дорнодын орнуудын шүүмжлэлийг няцааж байгаа юм.
Тиймээс ажиглагчдын баг Сирийн эрх баригчид зэвсэглэсэн террорист бүлгүүдтэй тэмцэж байна уу эсвэл Засгийн газрыг эсэргүүцэгч “гөжүүд” иргэдийг буулгаж авах гэж байна уу гэдгийг нэн түрүүнд тогтооно. Сирийн хүний эрхийн байгууллагын мэдээлснээр тус улсад нэг минут ч гал зогсохгүй байгаа аж. Нөгөөтэйгүүр өнгөрөгч пүрэв гаригт Кофи Аннаны Сирийн эрх баригчидтай тохиролцсон, олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн энхийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэх сүүлчийн өдөр байсан юм. Төлөвлөгөө ёсоор пүрэв гаригаас эхлэн 48 цагийн дотор Засгийн газар болон сөрөг хүчин харилцан галаа зогсоох ёстой.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нэрт дипломатч Кофи Аннаны энэхүү төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Сирийн хүчирхийллийг энхийн замаар зогсоох сүүлчийн боломж” гэж мэдэгдэж байсан юм. НҮБ-ын ажиглагчдаар дамжуулан олон улс Сирийн хүчирхийлэлд буруутай талыг мэднэ.
Хэрвээ ажиглагчдын баг Сирийн Засгийн газрыг энэ хүчирхийлэлд буруутай болохыг тогтоовол Аюулгүй зөвлөл цэргийн хүч оруулах талаар хэлэлцэх гэнэ. НҮБ-ын тооцоогоор Сирид 13 сар үргэлжилсэн хүчирхийллийн улмаас 9000 орчим хүн амь үрэгджээ.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)