Иран уран баяжуулалтаа зогсоож магадгүй
- 2012-04-17
- Дэлхий
- 0
Ираны Гадаад Хэргийн Сайд эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлана
гэвэл уран баяжуулалтын хөтөлбөрөө зогсоох болно хэмээн мэдэгдлээ.

Салехи АНУ болон Европын улс орнууд Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалвал тэдний хоорондын харилцан итгэлцэл эргэн батжина хэмээн итгэж байгаагаа мөн цохон тэмдэглэсэн байна.
Иран болон АНУ, Орос, Хятад зэрэг зургаан орны төлөөлөл өнгөрөгч бямба Туркын Истанбул хотноо Ираны цөмийн энергийн хөтөлбөрийн талаар ярилцсан. Гэвч уран баяжуулалтын хөтөлбөрөө зогсоох эсэх олон асуудал шийдлээ ололгүй хэвээр үлдээд байгааюм. Талууд яриа хэлэлцээрээ тавдугаар сарын 23-нд үргэлжлүүлэхээр болсон байна.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)