“ХАРГУЙ”
- 2012-04-17
- Дэлхий
- 0
Германы гэрэл зурагчин Карл Шуммер өнгөрсөн сард Монголд ирэхдээ дээрх зургийг хальснаа буулгажээ. Эл зураг “National geograpghic” цахим хуудсын шилдэг гэрэл зургаар хоёр долоон хоногийн турш шалгарсан юм. Тэрбээр гэрэл зургийн дор “Бодрол” нэртэй тайлбар бичсэн байв. 

“Миний туулж өнгөрүүлсэн амьдралын харгуй яг энэ зам шиг урт байлаа. Гэхдээ үүн шиг дардан байгаагүй. Энхэл, донхолтой амьдралын замыг би зөөллөх гэж төрсөн болохоор хувь заяа минь намайг энэ зам уруу хөтөлсөн байх. Өчигдөрхөн туулж өнгөрсөн замаа өнөөдөр олохгүй төөрч явах нь хүмүүний араншин. Харин монголчууд хэзээ ч өнгөрснөө мартдаггүй, үргэлж санаж явдаг ард түмэн гэдгийг Монголд өнгөрүүлсэн цаг хугацаа надад ойлгуулсан. Тэдний элгэмсүү, өөриймсөг байдал нь намайг гайхшируулсан юм. Өнөөдөр дэлхий нийт Монгол уруу анхаарал хандуулж байна. Учир нь тэд жинхэнэ баялгийн эзэд.
Намайг Монгол уруу хөтөлсөн “Харгуй”-д баярлалаа. Энэ харгуйгаар би дахин дахин аялахыг хүсч байгаа болохоор олон удаа уулзана гэдэгт итгэж байна” гэжээ.
Р.Оюунгоо
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
ASHGUIDE (203.169.50.66)
NEGCH GESN GADAAD HUN MONGOLIIG MIN SAINAAR BICHEJ BNA NICE