У.Чавес уулзалтад оролцохоос татгалзав
- 2012-04-17
- Дэлхий
- 0
Хойд Америк, Төв Америк, Өмнөд Америкийн орнуудын төрийн тэргүүнүүд
оролцдог Америкийн орнуудын дээд хэмжээний уулзалт / Summit of
Americas/-д Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес оролцсонгүй.

1994 оноос хойш зохион байгуулагдаж байгаа ч ердөө зургаа дахь удаагийн уулзалт энэ сарын 14-15-ны өдөр Колумб Улсад болжээ. Харин дараагийн уулзалт 2015 онд Панамад зохиогдохоор товлогдсон байна.
Төв болон Өмнөд Америкийн орнуудын эвслийн тэргүүн орон Венесуэл Улсын хувьд энэ уулзалт тун чухал байсан ч Уго Чавесийн эрүүл мэнд түүнээс ч муу байсан бололтой. У.Чавес эрүүл мэндийн шалтгааны улмаас гурван жилд ганц зохиогддог Ерөнхийлөгч нарын уулзалтад оролцох боломжгүй болсон гэж Венесуэлийн Гадаад харилцааны сайд Николас Мадуро мэдэгджээ.
Венесуэлийн эмч нарын мэдээлснээр У.Чавес ховор тохиолддог хүнд хэлбэрийн хорт хавдар туссан бөгөөд долоон сарын настай ажээ. Гэсэн ч тэрбээр ирэх аравдугаар сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсээр байгаа юм.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)