Дэлхийн Банк дараагийн Ерөнхийлөгчөө сонголоо

Дэлхийн Банк Айви Лиг Коллежийн Захирал Жим Ён Кимийг Роберт Зоелликийн оронд дараагийн тэргүүнээрээ сонгохоор боллоо.Зоелликын албан үүргээ гүйцэтгэх хугацаа ирэх зургаадугаар сард дуусах юм.
Дэлхийн Банк Айви Лиг Коллежийн Захирал Жим Ён Кимийг Роберт Зоелликийн оронд дараагийн тэргүүнээрээ сонгохоор боллоо.Зоелликын албан үүргээ гүйцэтгэх хугацаа ирэх зургаадугаар сард дуусах юм.
Өчигдөр Банкны гүйцэтгэх захирлууд ээлжит хурлаа хийсэн бөгөөд хурлаар тус шийдвэрийг гаргасан байна. Солонгос гаралтай Америкийн иргэн тэрээр ДОХ, Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн идэвхтэн гишүүн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Харвардын Их Сургуульд он удаан жил ажиллаж байсан юм. Ким 2009 онд Дартмаутын Коллеж Айви Лигийн анхны Ази гаралтай захирал болж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.Дэлхийн банкны нөлөө бүхий хөрөнгө эзэмшигчдийн нэг тэрээр АНУ төдийгүй Япон, Канадад нэр хүндтэй нэгэн билээ.
Түүнтэй тус албан тушаалд Нигерийн Сангийн Сайд, Дэлхийн Банкны Группын Дэд Ерөнхийлөгч Нгози Оконжо-Ивийла, Колумбын Сангийн Сайд асан Жозе Антонио Окампо  нартай өрсөлдөж байсан юм. Ким Дэлхийн Банкны Ерөнхийлөгчөөр таван жилийн турш ажиллах бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа энэ долдугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)