Хүчтэй газар хөдлөлт Чилийг ниргэлээ
- 2012-04-17
- Дэлхий
- 0
Чилийн төв хотуудын нэг Валпарайгоос 42 км-т орших далайн эргийн
ойролцоо өчигдөр орой хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Газар
зүйн судалгаааны хүрээлэнгээс мэдээллээ.6,7 баллын хүчтэй газар
хөдлөлтийн улмаас гэрэл цахилгаан, утсан холбоо тасраад байгаа бөгөөд
одоогоор ноцтой хор хохирлын талаар мэдээлэл байхгүй байгаа тухай
удирдлагууд хэлсэн байна.

Чилийн төв хотуудын нэг Валпарайгоос 42 км-т орших далайн эргийн ойролцоо өчигдөр орой хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Газар зүйн судалгаааны хүрээлэнгээс мэдээллээ.6,7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гэрэл цахилгаан, утсан холбоо тасраад байгаа бөгөөд одоогоор ноцтой хор хохирлын талаар мэдээлэл байхгүй байгаа тухай удирдлагууд хэлсэн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл газар хөдлөлтийн голомтоос 127 км зайд орших нийслэл Сантиаго хотод хүртэл мэдрэгджээ. Азаар, цунамигийн ямар нэгэн аюул нүүрлэж, ард иргэдийн амгалан тайван байдалд заналхийлэл учраагүй гэнэ.
Өмнө нь 2010 оны хоёрдугаар сард Чилийн тус нутаг дэвсгэрийг ниргэсэн 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон зуун хүн амиа алдаж байсан билээ.

О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(27.104.64.29)
ene delhii yaj bn daa