"Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 186 боллоо
- 2020-06-04
- Улаанбаатар
- 0
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.04/ ээлжит мэдээлэл хийлээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 186 боллоо.
- 2020.06.03-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 469 шинжилгээ /PCR/ хийсэн байна.
ТУХАЙЛБАЛ:
- Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 45 жолооч,
- Тандалт, судалгааны зорилгоор улсын лавлагаа шатлалын төв болон Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 13 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Харин 2020.05.26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд "Ковид-19" халдвар илэрчээ.
- Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 141 хүнээс 21 нь эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалтанд шилжиж байна.
- Эдгээр иргэдийн ихэнх нь 2020.05.13, 14-нд эх орондоо ирсэн бөгөөд эмчилгээний хугацаа 21-22 хоног үргэлжилжээ.
- ОХУ-ын Москва хотын цэргийн дээд сургууль болон бусад их, дээд сургуулийн есөн оюутан байгаа аж.
Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 65 хүн байна.
ТУХАЙЛБАЛ:
- Энх-Саран сувилалд тусгаарлагдсан 36 хүн,
- Гэрийн тусгаарлалтад шилжсэн 16 хүн,
- Тусгаарлалтын хугацаа нь дуусч, хяналтаас гарсан 13 хүн байна.
- ХӨСҮТ-д 175 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1780 хүн байна.
- Өчигдөр шинээр 1 хүн тусгаарлалтанд оржээ.
