Цэвэр Агаартай Хот-2020” олон улсын хурал болно
- 2020-06-05
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Монгол Улсын шинжлэх ухааны академи хамтран “Цэвэр Агаартай Хот-2020” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний хурлаар дараах сэдвүүдээр илтгэл тавигдах юм.
- Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн
- Агаар орчны бохирдлын байгаль орчин, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
- Агаарын бохирдлыг бууруулах ногоон технологийн шийдлүүд
- Хөрсний бохирдлын өнөөгийн байдал, бууруулах арга замууд
- Саарал ус ашиглах
- Нүхэн жорлон, хүнд металлын бохирдол, газрын доройтлыг бууруулах дэвшилтэт технологи
Сэтгэгдэл (0)