Монголын хоккейчид ДАШТ-д

Туркийн Эрзурум хотноо шайбтай хоккейн ДАШТ энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана. Монголын хоккейчид уг тэмцээнд анх удаа оролцох гэж байгаа бөгөөд чансаагаараа гуравдугаар ангилалд нь өрсөлдөхөөр болжээ.
Туркийн Эрзурум хотноо шайбтай хоккейн ДАШТ энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана. Монголын хоккейчид уг тэмцээнд анх удаа оролцох гэж байгаа бөгөөд чансаагаараа гуравдугаар ангилалд нь өрсөлдөхөөр болжээ. Тэмцээнд Турк, БНАСАУ, Ирланд, Люксембург, Грекийн баг оролцохоор болсон байна. Тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг ирэх жил хоёрдугаар ангилал уруу дэвшин тоглох эрхтэй болох юм. Манай шигшээ багийнхан эхний тоглолтоо Хойд Солонгосын хоккейчидтой хийнэ. Энэ хэсэгт тэднээс гадна Ирланд, Люксембург, Турк, Грекийн тамирчид өрсөлдөх юм. Дашрамд дуулгахад, манай хоккейн шигшээ багийнхан ДАШТ-д оролцохоор Туркийг зорих замдаа Бээжинд түр саатаж, нөхөрсөг тоглолт хийжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)