Афган охины зураг Пулитцерийн шагнал хүртжээ
- 2012-04-18
- Дэлхий
- 0
тФранцын мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин дэлхийн халуун цэг дээр
авсан гэрэл зургаараа сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Пулитцерийн
шагнал хүртжээ.

Халдлага болох үеэр тус газар Ашурагийн Шиа лалын шашны баяр тохиож, хүмүүс олноороо цугларсан байсан аж. Цуст халдлагын улмаас тэр нэгэн өдөр гэм зэмгүй 70 хүн амь насаа алдсан байна.
Пулитцерийн шагнал олгох хорооныхон түүний зургийг үнэхээр “сэтгэл шимшрүүлэм” хэмээн тодорхойлж, тус шагналыг олгожээ. Ноён Хоссайни харин Афганы ард түмний дуу хоолой болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн байна.Тэрээр “Би энэ зургаа олон дахин харах дургүй. Учир нь зүрхний цохилт минь түргэсч, тэр өдрийн аймшигт дурсамж сэргэдэг. Энэ зургийг харсан хэн бүхэндтэрхүү аймшигт халдлагын дараа уг гэрэл зургийг яаж авсан байна аа гэсэн бодол төрөх авч, Афганистаны ард түмэнд тохиосон тэр их уй гашууг хуваалцаж, тэднийг ойлгоосой гэсэндээ зориг гаргаж авсан сэтгэлийг минь үнэлээсэй гэж хүссэн юм” гэв.
Гэрэл зургийн баатар Тарана Акбари /ая, дуу гэсэн утгатай/ нэртэй 11 настай охин тэрээр “Халдлага болсоны дараа босч зогстол эргэн тойрон аймшигт дүр зураг намайг хүлээж байсан. Цусанд хутгалдсан тэр олон хүнийг хараад би үнэхээр их айсан гэжээ. Халдлага болсон тэр өдрийн хар дурсамж охины сэтгэлээс хэзээ ч гардаггүй бөгөөд халдлагын улмаас цусанд будагдсан ногоон даашинзаа тэрээр ахиж хэзээ ч өмсөөгүй байна.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
naraa (202.179.24.45)
estoi balair iim gazar toroogui dee bayarlaj bna
(202.179.24.45)
aimaariin noki gej