ОХУ-ын 38 настай иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ
- 2020-06-08
- Улаанбаатар
- 0
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.08/-ны ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "06 дугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шилжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн, давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Харин нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай” гэлээ. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 194 боллоо.
Түүнчлэн 119 хүн эмчлүүлж байгаагийн 104-ийнх нь биеийн байдал хөнгөн, 15 хүний бие хүндэвтэр байгаа аж.
Дашрамд хэлэхэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны зургаадугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрсөн.
Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм. Эдгээр иргэдийг тусгаарлах, шинжилгээ авах зэрэг ажлыг зохион байгуулж байна гэх мэдээллийг ЭМЯ-аас өглөө.
Д.Сүрэн
