МИАТ компанийн Австрали Улс руу үйлдсэн анхны нислэг амжилттай боллоо

Монгол Улсын Иргэний агаарын тээврийн МИАТ компанийн Австрали Улс руу үйлдсэн анхны нислэг амжилттай боллоо. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн нэрсийн жагсаалтын дагуу тийзээ авсан 221 хүн эх орон руугаа нисэв.

Дээрх нислэгт багтсан зорчигчид болон үдэн гаргагсад Сиднейн нисэх онгоцны буудлын журмыг чанд мөрдөн эмх цэгцтэй, зохион байгуулалттай, өөртөө болон бусдад чирэгдэл учруулахгүй үйлчлүүлсэнд ЭСЯ-ны хамт олон гүнээ талархаж байна.

Тус ЭСЯ Австралид гацсан иргэдээ эх оронд нь буцаах дараагийн алхмыг эрэлхийлэн ажиллах болно.

Эх сурвалж: Монгол Улсаас Австрали улсад суугаа элчин сайдын яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)