Хойд Солонгос “МАГАТЭ”-ийн шинжээчдийг нэвтрүүлэхээс татгалзав
- 2012-04-18
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын эрх баригчид Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээчдийг урихаа амлаж байсан билээ. Өөрөөр хэлбэл тэднийг эх орондоо нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Үүний дагуу МАГАТЭ тус улсад төлөөлөгчдөө илгээхэд Пхеньяний эрх баригчид нэвтрүүлэхээс татгалзав.

Хойд Солонгосын эрх баригчид Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээчдийг урихаа амлаж байсан билээ. Өөрөөр хэлбэл тэднийг эх орондоо нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Үүний дагуу МАГАТЭ тус улсад төлөөлөгчдөө илгээхэд Пхеньяний эрх баригчид нэвтрүүлэхээс татгалзав. Хойд Солонгосыг “Унха-3” /Тэнгэрийн заадас-3/ пуужин туршсантай холбогдуулан олон улс хүнсний тусламж үзүүлэх амлалтаасаа буцаж, хориг арга хэмжээ оногдуулахаар болсон юм. Үүний дараа тус улс шинжээчдийн багийг нэвтрүүлэхээс татгалзсан хариу барив. Төлөвлөгөө ёсоор МАГАТЭ-ийн шинжээчид энэ сарын 16 буюу өнгөрөгч даваа гаригт тус улсад зочилжээ. Гэсэн ч тэд хил дээрээс буцахаас өөр аргагүй болсон байна. Шинжээчдийн багт АНУ, Өмнөд Солонгосын иргэд багтсан бөгөөд Хойд Солонгос өнгөрөгч гуравдугаар сард тэднийг урьсан байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)