Иран цөмийн эрчим хүчний технологио Египетэд өгнө

Ираны эрх баригчид маргаантай цөмийн хөтөлбөрийн технологио Египетийн эрх баригчидад өгөхөөр болсон байна. Ираны Гадаад харилцааны сайд Али Салехигийн энэхүү мэдэгдлийг Египетийн хэвлэл мэдээллийн хэрэгсл үүд нийтэл жээ. 
Ираны эрх баригчид маргаантай цөмийн хөтөлбөрийн технологио Египетийн эрх баригчидад өгөхөөр болсон байна. Ираны Гадаад харилцааны сайд Али Салехигийн энэхүү мэдэгдлийг Египетийн хэвлэл мэдээллийн хэрэгсл үүд нийтэл жээ. Уг мэдээлэлд Теге ран Египетийн эдийн засагт дэмжлэг үзүүлэхээр Каирт цөмийн технологийн мэдээлэл өгөхөөр болсон гэж дурджээ. Ираны Гадаад харилцааны сайд “Бид Египетийн эдийн засгийг хөгжихөд бүх талын туслалцаа үзүүлнэ. Үүний эхнийх нь болгож цөмийн эрчим хүчний технологио хуваалцана” гэсэн байна. Тэрбээр “Олон улсын эрчим хүчний агентлагийн зөвшөөрсөн хэмжээнд хамаарах технологийг Египетэд өгнө” гэж онцолжээ. Иран Египетийн Засгийн газартай эдийн засаг, худалдаа, технологийн салбар дахь бүхий л мэдээллийг харилцан солилцох гэрээнд гарын үсэг зуржээ. Ойрхи Дорнодод ганцаардаад буй Иран Улс Египет, Сирийг холбоотноо болгож байгаа нь хэдийнэ тодорхой болсон билээ. Ялангуяа Иран, Египетийн харилцаа сүүлийн хэдхэн сарын дотор шинэ шатанд гарч байна. Саяхан Иранд Египетийн дээд албаны таван төлөөлөгч зочлоод буцжээ. 1978 онд Израильтай байгуулсан энхийн гэрээг Египет дэмжиж, гарын үсэг зурсны дараа тус хоёр улсын харилцаа саяхныг хүртэл тийм ч таатай бус байжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)