Энэтхэг холын зайн пуужингаа хөөргөнө
- 2012-04-18
- Дэлхий
- 0
Энэтхэг улс энэ долоо хоногт өөрийн холын зайн пуужингаа 5000 км-т
хөөргөж, туршихаар болсон тухай улсын Батлан Хамгаалах Яамнаас
мэдээллээ.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард, Энэтхэг улс Агнигийн дөрөв дэхь хувилбарыг 3500 км-т амжилттай туршсан билээ. Хэдэн жилийн өмнө Агни I-г анх 700 км-т хөөргөн туршсан нь мөн амжилттай болж байсан юм.
Энэтхэг улсын зүгээс хөөргөхөөр зэхээд буй тус пуужин ямар нэгэн аюул заналхийлэл учруулах зорилго агуулаагүй гэдгийг онцолсон байна. Батлан Хамгаалах салбарын стратегийн мэргэжилтэн Удай БаскарАгни V нь Энэтхэгийн технологийн өрсөлдөх чадварыг нэг шатаар ахиулахад онцгой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдээд, эх орондоо үйлдвэрлэсэн пуужин гэдэг утгаараа бүрэн ашиглалтанд ортол нь хэд хэдэн удаа туршилтын нислэг үйлдэх шаардлагатай гэв. Хэдийгээр анхны холын зайн туршилтаа хийх гэж байгаа ч, Энэтхэгийн технологийн салбарт үр дүнгээ өгөх нь дамжиггүй хэмээн тэрээр нэмж өгүүллээ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)