АТГ-аас ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдлыг шалгав
- 2020-06-10
- Нийгэм
- 0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 3 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 3 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна.
Түүнчлэн харьяаллын дагуу 6 гомдлыг шилжүүлж, 1 гомдолд хариу өгч буцаасан байна.
Одоогоор 33 гомдол шалгагдаж байна.

Сэтгэгдэл (0)