Кикбоксчид бэлтгэлээ сайн базааж байна
- 2012-04-18
- Спорт
- 0
2012 оны 04 сарын 25-29-нд Монголын бүх ард түмний спортын 13-р наадмын
кикбоксын шигшээ тэмцээн Улаанбаатар хотноо болох бөгөөд кикбоксчид
бэлтгэл сургуулилтаа тун сайн базааж байна.

Кикбоксын шигшээ багийн тамирчид Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 14 хоногийн сэргээлтйн бэлтгэл хийж улмаар 04-р сарын 05-08-нд БНХАУ-ын Сичуань мужийн Ченгду хотноо зохиогдсон олон улсын кикбоксын тэмцээнд “Алдар” спорт хорооны кикбоксын баг амжилттай оролцоод иржээ. Энэхүү тэмцээнд Бразил, Япон, Тайланд, АНУ, ОХУ, Иран, БНХАУ-ын баг тамирчид ирж оролцжээ. Эмэгтэй 48 кг-д Б.Халиун, 65кг-д Э.Батбаяр нар мөнгөн медалийн эзэл болсон байна. Бусад тамирчдын хувьд спортын их наадмын өмнөх томоорон сорилт боллоо гэж Монголын кикбоксын холбооноос мэдээллээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)