Завьт эргүүлийнхэн 2 иргэний амь насыг аварчээ

Цагдаагийн алба хаагч завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж 2 иргэний амь насыг аварлаа. Тодруулбал, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагаас 21:00 цагийн хооронд БЗД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хар усан тохойгоос Маршалын гүүр орчимд БЗД дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.Амартүвшин Нийслэлийн аврах анги 105-н алба хаагчдын хамт БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Загас үржүүлэхийн нуур” гэх газар эргүүлийн үүрэг гүйцэтгэх байхдаа голд “хүн живж байна” гэж хүмүүс орилохыг сонссон байна.

Алба хаагчид шуурхай аврах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд тухайн голд живж байсан 17-20 насны 2 эмэгтэйн амь насыг нь аварч, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн аялал зугаалга, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ямар нэгэн гол усыг бараадсан тохиолдолд эргүүлэгтэй болон хэт хүчтэй урсгал усанд орохгүй байх аливаа эрсдлийг тооцдог байх. Бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)