Энэтхэгээс 256 ламхай эх орондоо ирлээ
- 2020-06-13
- Нийгэм
- 0

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр гадаадад гацсан иргэдээ татан авчрах ажил амжилттай үргэлжилж байна. Энэ удаа Энэтхэгт шавилан суудаг 256 лам хүүхдүүд өнөөдөр (2020.06.13) 07.10 цагт эх орондоо ирлээ. Тэднийг МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор "Чингис хаан" онгоцоор авчирсан юм. Түүнчлэн тус үүргийн онгоц замдаа Лаос улсад зогсолт хийх 10 монгол иргэнийг мөн татан авчирлаа. Ингээд нийт 266 иргэнээ татан авчирсан юм.

Сэтгэгдэл (0)