Д.Нямхүү: Коронавирусийн халдвартай 11 хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ-аас өнөөдрийн /2020.06.13/-ны ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  "Зургаадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байгаа. Эмчилгээнд байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 146 хүн ХӨСҮТ-д тандалт, эмчилгээнд байна” гэв.

Түүнчлэн өнөөдөр МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 ламхай болон Лаос улсаас замаас нь суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг шинжлэхээр ажиллаж байгаа юм байна. Тэдний хариу маргааш гарна.

Д.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай