10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.06.15/ ээлжит мэдээллээ өглөө. Энэ талаар ХӨСҮТ-ЫН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:Өнгөрсөн 24 цагийн дотор 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн байна. Тэд 17-55 өдрийн турш эмчлэгдсэн. Түүнчлэн ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан элэгний хавдартай хүн коронавирусийн халдвар авсан байсан нь эмч нарын санааг зовоож байсан ч өнөөдөр эдгэрч, гарсанд их баяртай байна” гэлээ.

 Мөн Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:Хүнс эрхлэгчдэд анхааруулсан зөвлөмжийг ЭМЯ-наас анхааруулсан. Мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны төвүүд халдвараас сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Гэрийн тусгаарлалтад гарсан хүмүүс сонгууль өгнө” гэсэн юм.

 Өнөөдөр ХӨСҮТ-д 132 хүн тандалт, хяналтад байгаа аж.

Д.Сүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай