Сэрэмжлүүлэг: Нэг настай хүүхэд бензин ууж амиа алджээ

Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, хараа хяналт сул байснаас  бага насны хүүхдүүд амиа алдсан харамсалтай явдлууд цөөнгүй гарсаар байна. 

Өчигдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт нэг настай эрэгтэй хүүхэд урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, болсон явдлыг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  Эцэг, эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)