Д.Нямхүү: 241 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, 1 хүн эдгэрч гарлаа
- 2020-06-16
- Нийгэм
- 0

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Зургаадугаар сарын 15-нд нийт 241 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Үүнийг задалж хэлбэл, тандалтын зорилгоор 3 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгэрсэн иргэн Батлан хамгаалах сургуулийн оюутан, 19 настай, 32 хоногт эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсад онош батлагдсан 197 тохиолдол байгаагаас 109 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 88 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыыг үнэлбэл 80 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр байна. Коронавирусийн халдвар авсан нэг хүүхэд, 3 жирэмсэн эх эмчлэгдэж байна” гэв.
