Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасав

Э.Оюунболдод холбогдох допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.17/ 10:00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл хийлээ. Тодруулбал, БНСУ-ын лабораторийн шинжилгээгээр Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Тиймээс түүний барилдаж давсан даваа бүрийг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жил хасах шийдвэр гаргажээ.

Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох боломжгүй хэмээн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулсан байна.

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ.

Д.Сүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (71.201.17.7)

    2020-06-17

    Mongoliin shuuhiin shiidvert ard tumen itgehee boliod erhii huruundaa itgedeg bolson shuu.