Беларусь улсын 4 иргэнээс коронавирусын халдвар илэрлээ

ЭМЯ-аас өнөөдрийн /2020.06.18/-ны ээлжит мэдээллээ хийлээ.  Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ургаадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд. Тэднийг ХӨСҮТ-рүү эмчилгээнд татан авчирч байна. Мөн Зургаадугаар сарын 17-нд тусгаа үүргийн онгоцоор ирсэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүн болон найман хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. 70 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Бүгдэд вирус илрээгүй" гэлээ.

Харин ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НарангэрэлБээжинд гарсан халдварын тархалт, өргөжих хандлагатай байна. Одоогийн байдлаар 158 хүн хүнсний захтай холбоотойгоор өвчилсөн гэж үзэж байгаа бөгөөд зургаан хүн хүнд хэлбэрээр өвчлөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт Бээжингээс Макаод очсон хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн байна. Дэлхий дахинаа 8,383,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 450,000 гаруй хүн нас бараад байна” гэв

Тиймээс иргэд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сулруулахгүй маскаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна.

Д.Болор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай