Спортын холбоод сагсчидаа тодруулна
- 2012-04-19
- Спорт
- 0
“Мөнгөн цагираг” клубээс спортын холбоодын дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-6-нд Спортын төв ордонд болно. Тав дахь удаагаа болж буй тэмцээнд чөлөөт бөх, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн зэрэг эмэгтэй 10, эрэгтэй 20 гаруй баг тамирчин оролцохоо мэдэгдээд байгаа аж.

“Мөнгөн цагираг” клубээс спортын холбоодын дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-6-нд Спортын төв ордонд болно. Тав дахь удаагаа болж буй тэмцээнд чөлөөт бөх, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн зэрэг эмэгтэй 10, эрэгтэй 20 гаруй баг тамирчин оролцохоо мэдэгдээд байгаа аж. Тэмцээнд тив дэлхийд амжилт гаргасан тамирчид оролцдогоороо онцлогтой. Өнгөрсөн оны тэмцээнд олимпийн аваргуудын баг аваргалж, Монголын чөлөөт бөхийн холбооны баг удаах байрт шалгарсан. Харин гуравдугаар байрт “Галын техник” багийн тамирчид шалгарч байлаа.
Б.Номуун
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)