СЕНКАКУГИЙН арлуудыг худалдаад ч хамаагүй авна

“Японы Засгийн газар Хятадтай маргаантай Сенкакугийн арлуудыг мөнгө төлөөд ч хамаагүй өөрийн болгоно” гэж Токио хотын дарга Шинтаро Ишихара мэдэгдлээ.
“Японы Засгийн газар Хятадтай маргаантай Сенкакугийн арлуудыг мөнгө төлөөд ч хамаагүй өөрийн болгоно” гэж Токио хотын дарга Шинтаро Ишихара мэдэгдлээ. Гэхдээ хэзээ, хэдэн төгрөгөөр худалдаж авахаа Ш.Исихара дурдаагүй байна. Хэрвээ худалдаж авахаар болбол Япон Улс ард иргэдээсээ мөнгө татаж магадгүй гэнэ. Хятад, Япон улсын дунд маргаан үүсгээд буй уг арал олон улсын хуулиар Японы мэдэлд байдаг аж. Хоёр орны дунд үүссэн үл ойлголцлыг хурцатмал байдалд хүргэхгүйн тулд Япон Улс нааштай хандаж, арлыг улсын мэдлийнх гэж зарлахгүй байжээ. Япон Улс жижиг арлуудас тогтох энэхүү бүлэг арлыг эзэмших эрхийг өөрийн иргэнд шилжүүлж, хувийн эзэмшигчийн мэдлийнх болгожээ. XIV зуунд хятадууд уг бүлэг арлыг нээн мэдэлдээ авчээ. 

Харин Япон Хятадад довтолсныхоо дараа буюу 1895 онд өөрийн болгож Дэлхийн II дайн хүртэл эзэмшсэн байна. Япон Улс Хүйтэн дайнд ялагдал хүлээсэн 1945 оноос АНУ арлыг өөрийн мэдэлд авч 1972 он хүртэл захиргаандаа байлгаж байгаад Японтой байгуулсан хэлэлцээрийн дагуу тус улсад шилжүүлэн өгчээ. Энэ үеэс Хятад Японтой энэ арлын эзэмшлийн талаар маргаан дэгдээсэн байна. Саяхныг хүртэл намжмал байсан энэхүү маргаан тус бүлэг арал байгалийн хийн нөөцөөр баялаг болох нь тодорхой болсноор дахин сэргэж эхэллээ. 

Түүнчлэн 2010 онд Хятадын загас агнуурын хөлгийн ахмад Сенкакугийн эргийн ойролцоогоос загас агнах гэж байгаад Японы эргийн хамгаалалтынханд баривчлагдсан. Энэ явдал хоёр орны хоорондох арлын маргааныг сэдрэхэд багагүй нөлөөлсөн юм. Хүн амьдардаггүй уг арал байгалийн хийгээс гадна газрын тос болон арлын мэдэлд хамаарах эргийн дагуух усандаа загасны нөөцөөр баялаг гэж Хятадын тал үзэж байна. Учир нь арлыг Японы тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд хамгаалдаг бөгөөд арлын талаархи мэдээлэл нууцлаг байдаг юм. Уг арлын бүлгийг Хятадын тал өөрийн эзэмшлийнх гэж үздэг ба Дяоюйдаогийн арлууд гэж нэрлэдэг байна. Уг арал Хятадын зүүн тэнгист оршдог ба Хятад өөрийн мэдлийн тэнгист байдаг гэж үздэг. Түүнчлэн Таивань ч гэсэн уг арлыг өөрийнх гэж маргаж Тяоюйдао гэж нэрлэдэг байна. Токио хотын даргаар дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй Ш.Исихара өнгөрөгч даваа гаригт Вашингтон хотноо Дэлхийн өвийн төв байранд хийсэн мэдэгдэлдээ “Бид Сенкакугийн арлын маргааныг зогсоохыг хүсч байна. Японы Засгийн газар өөрийн арлаа хамгаалах болно. Шаардлагатай гэж үзвэл мөнгө төлж худалдаж авахад бэлэн байна” гэжээ. Хятад АНУ-ыг Японы талд арлыг шилжүүлснийг хууль бус, хүчингүй үйлдэл гэсэн бол Японы тал олон улсын хуулийн дагуу арлыг өөрийн мэдэлд авахаа илэрхийлэв.
Э.Төгсжаргал
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)