АНУ-аас 255 иргэн эх орондоо ирлээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна. Үүнд:

Хөгжлийн бэрхшээл 4,

Оюутан 17,

Өндөр настан 15,

Эрүүл мэндийн шалтгаантай 26,

Бага насны хүүхэдтэй гэр бүл 103,

Жирэмсэн 3,

Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй 1сая долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэсэн  тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ-руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлог юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (127.0.0.1)

    2020-06-24

    boon chaldvar irj bgaa yaaaanaaa