Тайваний дипломатчийг хөнөөжээ
- 2012-04-19
- Дэлхий
- 0
Таиваний дипломатчийг хөнөөжээ Доминиканы бүгд найрамдах улсад ажиллаж байсан Таиванийн эмэгтэй дипломатч Жулиа Оуг нийслэл Санто Доминго хотын төв дэх гэртээ байхад нь хөнөөжээ. Цагдаа нарын мэдээлснээр 55 настай Жулиа байрандаа ганцаараа амьдардаг бөгөөд онц хэрцгийгээр алагдсан байна.

Таиваний дипломатчийг хөнөөжээ Доминиканы бүгд найрамдах улсад ажиллаж байсан Таиванийн эмэгтэй дипломатч Жулиа Оуг нийслэл Санто Доминго хотын төв дэх гэртээ байхад нь хөнөөжээ. Цагдаа нарын мэдээлснээр 55 настай Жулиа байрандаа ганцаараа амьдардаг бөгөөд онц хэрцгийгээр алагдсан байна. Түүний биенээс хутганы олон шарх илэрснээс гадна хэрцгийгээр зодсон нь ил байжээ. Хамт ажиллагсад нь Жулиаг ажилдаа ирээгүй болохоор гэрт нь очсон байна. Тэгэхэд гэрийнх нь хаалга цоожлогдоогүй байжээ. Тэд хаалганы босгон дээр их цус байгааг хараад цагдаа дуудсан байна. Таиваний дипломат албаныхан уг хэрэгт буруутай этгээдийг баривчлана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(122.254.127.66)
tanai ulsiin huuli hvchtei uom chini udahgvi aluurchniig barih baih