МАГАТЭ-ийн тэргүүн Армянд айлчилна
- 2012-04-19
- Дэлхий
- 0
Олон улсын цөмийн эр чим хүчний агентлаг (МАГАТЭ)- ийн тэргүүн Юкио Амано энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Армянд айлчилна. Ю.Аманогийн айлчлалын зорилго нь Армяны цөмийн эр чим хүчний үйлдвэртэй танилцах явдал аж.

Олон улсын цөмийн эр чим хүчний агентлаг (МАГАТЭ)- ийн тэргүүн Юкио Амано энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Армянд айлчилна. Ю.Аманогийн айлчлалын зорилго нь Армяны цөмийн эр чим хүчний үйлдвэртэй танилцах явдал аж. Армян Улс цөмийн нэг үйлдвэртэй бө гөөд уг үйлдвэр нийслэл Ереванаас өмнө зүгт ердөө 30 орчим километрийн зайд, Мецамор хотын ойролцоо оршдог аж. Энэхүү үйлдвэр 1980 онд баригдсан ч 1988 оны арванхоёрдугаар сард тус улсын хойд нутгийг хамарсан газар хөдлөлт болж 25 мянган хүн амь үрэгдсэний дараа 1989 оны гуравдугаар сард үйл ажиллагааг нь зогсоожээ. Гэсэн ч тус улс эрчим хүчний хомсдолын улмаас 1995 оны арваннэгдүгээр сард төвийн нутагт орших уг үйлдвэрийг дахин ажилд оруулжээ. Уг үйлдвэр хоёр тогоотой бөгөөд ОХУ-ын цөмийн үйлдвэрийн анхны технологиор баригдсан аж. Хуучирч муудсан уг үйлдвэрийн нэг тогоог тус услын албаныхан аюулгүй байдлын үүднээс саяхан унтраажээ. Харин хоёр дахь тогоо нь 407.5 мегаватт буюу тус ул сын эрчим хүчний 40-50 хувийг дангаар үйлдвэрлэдэг байна. Албаныхан уг тогоог 2016 он хүртэл ашиглахаар төлөвл өжээ. Тус улсын эрх баригчи уг бүс нутагт шинэ үйлдвэр барих гэнэ. Уг үйлдвэр 1000 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 2017 онд ашиглалтад орох аж.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)