Лондонгийн олимп эхлэхэд 99 хоног үлдлээ
- 2012-04-19
- Спорт
- 0
Лондонгийн зуны олимп нээлтээ хийж, эх дэлхийн тамирчид эн зэрэгцэн хүч
чадал, ур ухаанаараа өрсөлдөж, дөрвөн жилийн нөр их хөдөлмөрөө
үнэлүүлэхэд 99 хоног үлдлээ.

Лондонгийн төвд орших Трафалгар талбай дээр хүмүүс дурсгалын зургаа татуулж, бэлэг дурсгалын дэлгүүрүүд Олимпын билэг тэмдэг бүхий өвөрмөц содон хийцтэй подволк, цүнх, бусад эд зүйлсийг худалдаалж эхэлжээ.
Олимпийн наадам эх оронд нь зохиогдох гэж байгаад Лондонгийн ард түмэн ихэд баяртай байгаа бөгөөд эхлэхийг нь тэсч ядан хүлээж байгаа гэнэ.Тэдний ихэнх нь олимпын наадмыг үзэх эрхийн бичгээ захиалан аваад байгаа бөгөөд бусад наадмын хүрээнд зохион байгуулагдах ажлыг гадаа талбайд байрлуулсан том дэлгэцээр үзэхээр болоод байгаагаа сонирхуулсан байна.
Лондонгийн гурав дахь удаагийн зуны олимпийн мэдээ мэдээллийн хүрээнд, Британий нэр бүхий сонингууд “Олимпийн наадам болоход 100 өдөр үлдлээ” хэмээнөчигдрийн дугаартаа онцлон нийтэлжээ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)