Aшиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдлыг шалгав
- 2020-06-26
- Нийгэм
- 0
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 4 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 7 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна.
Түүнчлэн харьяаллын дагуу 4 гомдлыг шилжүүлсэн байна. Одоогоор 32 гомдол шалгагдаж байна.
Сэтгэгдэл (0)