Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 30 гомдлыг шалгаж байна
- 2020-07-01
- Улаанбаатар
- 0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг шалгав.
Өнгөрсөн долоо хоногт 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 2 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 3 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна.
Түүнчлэн харьяаллын дагуу 2 гомдлыг шилжүүлсэн байна.
Одоогоор 30 гомдол шалгагдаж байна.

Сэтгэгдэл (0)