Унгар дахь Монгол оюутны холбоо захидал илгээлээ
- 2020-07-07
- Нийгэм
- 0
Унгар дахь Монгол оюутны холбоо нийт төгсөгч оюутнуудаа төлөөлж энэхүү захидалыг илгээж байна.
2020 оны хичээлийн жилд нийт 78 Монгол оюутан Унгар улсад их сургуулиа амжилттай төгсөж эх орны зүг эрдэм өвөртлөн буцахаа хүлээж байна.
Гэвч КОВИД - 19 цар тахлын улмаас эдгээр оюутнууд Монгол буцах боломжгүй өдийг хүрээд буй бөгөөд тэтгэлэг зогссон, оюутны байрандаа байрлах боломжгүй болсон, оршин суух үнэмлэх болон бусад бичиг баримтын хугацаа дуусч цааш сунгах нөхцөлгүй болсон гээд маш хүнд нөхцөлд ороод байна.
Унгар дахь 2020 оны төгсөгчид,
Унгар дахь Монгол Оюутны холбоо
Сэтгэгдэл (0)