Энэтхэг пуужингаа амжилттай туршлаа

Энэтхэг удаан хугацааны туршид туршсан баллистик пуужингаа амжилттай хөөргөсөн тухай улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Энэтхэг удаан хугацааны туршид туршсан баллистик пуужингаа амжилттай хөөргөсөн тухай улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Энэтхэгийн Батлан Хамгаалахын Сайд “Агни V” хэмээх уг пуужингаа өнөөдөр үд дунд буюу орон нутгийн цагаар өглөөний 8:00 цагт Бенгалын булангаас Энэтхэгийн Өмнөд Далайг чиглүүлэн амжилттай хөөргөсөнтухай мэдэгдлээ. Пуужин товлосон газраа амжилттай хүрсэн тухай батлан хамгаалахын ажилтан мөн хэлсэн байна.
“Агни V”нь Энэтхэгийн 5000 км-ын холын зайд тив дамнан хөөргөсөн анхны баллистик пуужин бөгөөд улсын сансрын технологийн дэвшлийг нэг шатаар ахиулахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм. Хэрэв пуужин бүтэлгүйтэж, Хятад зэрэг Энэтхэгтэй газрын маргаантай байгаа Азийн оронд унасан бол бөөн асуудал мандах байсан ч, энэ удаад ажиллагаа амжилттай болсон байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)