Ким Жон Ун Timе-н нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр тодорчээ

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун “Тime”сэтгүүлээс жил бүр уламжлал болгон тодруулдаг дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр тодорчээ.
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун “Тime”сэтгүүлээс жил бүр уламжлал болгон тодруулдаг дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр тодорчээ.АНУ долоо хоног тутмын мэдээллийн сэтгүүлээс энэ жилийн дэлхий нийтийн анхаарлыг татсан нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг лхагва гарагт гаргасан байна.
Сэтгүүлд эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл хайхран,цөмийн дэлгэрүүлэлт болон зэвсэглэлээр хөөцөлдөх оролдогоороо дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа Хойд Солонгосын тухай бичсэн байна. Их удирдагчаа алдаж, залуу туршлагагүй удирдагчийн гарт орсон Хойд Солонгос улс бусад улс орон болоод ард иргэдийг сэтгэлийг зовиноож байгаа тухай мөн онцолжээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад болон Афганистаны Талибан бүлэглэлийн удирдагч Мулла Мохаммед Омар нар мөн тус жагсаалтад  зүй ёсоор орсон байна. Жагсаалтад багтсан бусад эрхмүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, түүний ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байгаа Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Митт Ромни нар оржээ.
Британий дуучин, хөгжмийн зохиолч, 2012 онд Грэммигийн шагнал гардуулах ёслолоос зургаан шагналын эзэн болсон Аделе, Аргентиний алдарт хөл бөмбөгчин Лионел Месси нар мөн багтсан байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.24.78)

    2012-04-20

    teneg hoid solongos erguu zolig

  • johny (202.179.24.78)

    2012-04-20

    iim zaluugaaraa iim od boloh gej tegsen bi