Нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэг өнөөдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18:20 цагт газардлаа.

“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн  онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна.

Ингэснээр энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)